Дэлхийн хоёрдугаар дайны үед манжуурт байсан японы нууц 731 дүгээр отрядын музейг хятадын Харбин хотноо нээх гэж байна. Энд 1932-1945 онд япончууд биологийн болон химийн зэвсэг үйлдвэрлэхээр амьд хүмүүс дээр туршиж байсан юм. Хожим энэ отрядын олон ажилтан эрдмийн зэрэг хүртэж нийгмийн зүтгэлтэн болсон юм.
Харбины Нийгмийн шинжлэх ухааны академийн “731 дүгээр отряд” Олон улсын судалгааны төвийн дарга Ян Яньзюны хэлснээр бол энэ отрядад ЗХУ, Монгол, Солонгос, Хятадын хэдэн мянган цэргийн олзлогдогч, америк европын цөөнгүй цэргийн олзны хүн, зүүн өмнөд Азид болсон тулаанаар олзлогдсон хүмүүс хими биологийн зэвсгийн туршилтад орж амиа алдсан юм. Энд японы милитаристуудын үйлдвэрлэхээр зэхэж байсан бактериологийн зэвсгийн амьд туршилт болж 200 мянга орчим хүн амь алджээ. 
Музейн барилгын ажлыг энэ онд багтаан эхэлнэ гэж Харбины “Партнёры” сайт мэдээлсэн байна. Харбин хотынхон “731 дүгээр отряд”-ын байрлаж байсан 248 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий газрыг сайн хамгаалж үлдсэн болохоор японы милитаристуудын бактерлогийн зэвсэг үйлдвэрлэж, туршиж байсан эд мөрийн баримт нь гэрч болон байсаар байдаг юм байна. 
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй