Байгалиас заяасан гадаад үзэмжээ голж, гоо сайхны салонд ханддаг бүсгүйчүүд олширч байгаа нь харамсалтай. Ийм бодлогогүй алхмаас болж, насан туршдаа эрэмдэг, тахир дутуу болж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлэх үүднээс энэ материалыг хүргэж байна. 17 настай загвар өмсөгч Харли Кай нэгэн гоо сайхны салонд хөмсгөө шивүүлжээ. Гэтэл хэдэн өдрийн дараа Харли нүдээ ч нээж чадахгүй болж, эмнэлэгт хүргэгдэв. Энд түүний амийг аврахын тулд стероид, антигистамин, хүчтэй антибиотик тарьжээ. Харли загвар өмсөхийн зэрэгцээ Барнфилдийн коллежид үсчний ангид сурдаг юм байна. “Би толинд өөрийгөө хараад таниагүй. Яг мангас шиг болчихож. Маш их өвддөг, нүүр маань тэр чигтээ галд шатаж байгаа мэт санагдаж байна. Мөн би юм муу харах болсон. Эмч нар намайг гэрээс гарч болохгүй гэсэн” хэмээн тэрбээр ярилаа. Харли бүр 4 настайгаасаа эхлэн моделиор ажиллаж байгаа аж. Шивээс хийлгэсэн өдөр охины хөмсөг улайсан байсан ба маргааш нь түүний нүүр бүхэлдээ өвдөж, загатнах болжээ. Харли загатнааг дарж, өвчнөө намдаахын тулд харшлын эсрэг эм ууж, нүдээ тойруулан тос түрхэв. Гэтэл дахиад нэг хоногийн дараа түүний хөмсгөөс шар юм гоожиж эхэлсэн ба 3 дахь өдрөөс бүр нүдээ нээж чадахаа больсон. Түргэний эмч түүнийг шууд л эмнэлэгт хүргэж өгчээ. Охины ээж “Гоо сайхны салон бидэнд нөхөн төлбөр болгож 300 доллар санал болгосон. Гэвч бид энэ салоныг шүүхэд өгнө” хэмээн мэдэгджээ. Харлийн эцэг, эх түүнийг үүрд нүүрэн дээрээ сорвитой үлдэх вий гэж айж байна. Иймээс тэд гоо сайхны салбарт ариун цэвэр, аюулгүй ажиллагааг дээшлүүлэхийн төлөө тэмцэж эхэлжээ. “Аймаар юм, сорви үлдэх байх гэж би айж байна. Жирийн нэг шивээс хийлгэх гэсэн биш одоо эмнэлэгт хэвтэж байна” гэж Харли ярилаа. Гэвч Харли сэтгэлээр уналгүй, загвар өмсөгчийн ажлаа аргагүйн эрхэнд түр завсарласнаа ашиглан хичээл сургуульдаа шамдахаар шийджээ.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана