“Анирлагч” киноны Хунсартай танилц

Admin
Өчигдөр 18 цаг 44 минут

“Анирлагч” киноны анирлагч бүсгүй Б.Баярсанаа. Тэрбээр жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа хэний ч мөрөөдөл болсон ОХУ-ын театр урлагийн академи /ГИТИС/-ийг төгсөж ирсэн шинэ, залуу жүжигчин гэдгийг уншигчиддаа дуулгая. Москвад оюутан байхдаа Мосфильмийн бүтээл болох “Oрда” хэмээх түүхэн нэг ангит кинонд дүрээ мөнхлөөд ирсэн азтай монгол бүсгүй. Эх орондоо ирээд мөн л “Улаан эрэг” хэмээх хэлмэгдүүлэлтийн үеийн түүхэн сериалд Мядагмаа гэх эсрэг дүрийн бүсгүйн дүрийг тун ч чадварлаг бүтээсэн. Хамгийн сүүлд нээлтээ хийгээд удаагүй байгаа  ”Анирлагч” МУСК-ны гол дүр болох Хунсар хэмээх бүсгүйн дүрд тоглосон юм. Ингээд түүний зургийн сантай танилцана уу.