Энэ зураг дээрх хүүхнийг Блонди Беннет гэдэг. Тэрээр урьд нь загвар өмсөгч байсан бөгөөд одоо олны анхаарлыг татах замаар мөнгө хийхийн тулд Барби хүүхэлдэйтэй адил болох гэж янз бүрийн үйлдэл хийж дуулиан тарьж байна. Тэрээр хөх томруулах мэс засал хийхэд 60 мянга гаруй ам.доллар, нүүрээ Барбитай адил болгож өөрчлөхөд 20 мянга гаруй ам.доллар хүрээд байгаа гэнэ.
Одоо харин Барбитэй нэг мөр адилхан байхын тулд дэлгүүр хэсэх, фитнесээр хичээллэхээс өөр зүйл хийж чаддаггүй хуванцар хүүхэлдэй шиг болохын тулд IQ төвшинөө бууруулахаар уйгагүй зүтгэж байгаа гэнэ. Хуванцар хүүхэлдэйд ухаан, АйКью гэхээр зүйл үгүй болохоор яг тийм болохын тулд сэтгэн бодох чадвараа бууруулахаар ховс эмчилгээ хийлгэж байгаа аж.
Эмчилгээ нь амжилттай болсон бөгөөд Блондийгийн өөрийнх нь хэлж байгаагаар ухаан нь маш хурдан саармагжиж, амжилттайгаар тэнэг болж байгаа аж. Саяхан найз нь онгоцоор ирж байгаа тул тосч авахыг хүсэхэд нисэх гэж байгаа хүмүүсийн зааланд очих билүү ирж байгаа хүмүүсийг угтдаг зааланд очих билүү гэж хоёр гурван цаг бодож байж арай гэж учрыг нь олсон гэнэ.
Мөн олон жилийн турш амьдарч байсан ээжийнхээ гэрийг олох гэж хотоор тав зургаан цаг тэнэж байж олж очсон тухайгаа бахдан бичжээ.
Түүний энэ мэт гаж үйлдэл олон нийтийн анхаарлыг үнэхээр татаж чадсан болохоор Блонди нь одоогоор ажил огт хийдэггүй, интернэт хэрэглэгчдийн хандиваар тайван, биеэ зовоолгүй амьдардаг болсон аж.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа