Копенгаген хотын амьтны хүрээлэнгийнхэн өчигдөр хоёр настай Мариус хэмээх анаашийг нядалжээ. Цоо эрүүл, 11.6 тохой өндөртэй залуу анаашийг нядалсны дараа махаар нь арслан, бар зэрэг амьтадыг хооллосон байна. Удирдлагын зүгээс Мариусыг нядлах шийдвэр гаргаснаа гентэй нь холбон тайлбарлав. Европын амьтны хүрээлэнгийн анаашнуудынхтай харьцуулахад Мариус нь хэтэрхий сайн гентэй байсан гэх тайлбарыг л амьтны хүрээлэнгийн удирдлага хийжээ.
Мариусыг нядлах гэж буйг мэдсэн амьтны эрхийг хамгаалагчид өнгөрсөн долоо хоногоос эхлэн эрчимтэй тэмцсэн ч болиулж чадаагүй аж. Шведийн амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгийнхэн онлайнаар хөдөлгөөн өрнүүлж, 30 мянган хүний гарын үсэг цуглуулсан ч тусыг эс олжээ. Тэр бүү хэл Мариусыг авах гэсэн бусад амьтны хүрээлэнгийнхний өндөр үнийн саналаас ч Копенгагны тал татгалзсан байна. Орон нутгийн хэвлэлийн дамжуулснаар Европын томоохон амьтны хүрээлэнгүүд Мариус 500-700 мянган еврогоор худалдан авах санал тавьж байсан аж.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа