Мексикийн загасчин 37 настай Хосе Сальвадор Альбаренго 2012 оны арванхоёрдугаар сард аварга загас агнахаар долоон метр хэртэй завиараа 15 настай далайчин Иезекиильтэй хамт задгай далайд гарчээ.
Тэд Мексикийн эрэг орчим явж байтал завиных нь мотор ажиллахаа больж тэднийг Номхон дайлай руу тууж орхиж. Ингээд л тэд зүг чигээ алдан задгай тэнгист модны холтос шиг шидэгдэх нь тэр. Дөрвөн сар хэртэй өнгөрч байхад Иезекийль нь нас барсан байна. Ингээд л задгай далайд ямар ч чиглэл зорилгогүй хөвсөөр өөрийн нь үгээр бол 13 сарын дараа, зарим багцаагаар жил хагасын дараа Мексикээс 10 мянган км-ийн алст Маршаллын арлуудад хүрч очсон байна. Цагдаагийнхан түүний завийг харж олоод өөрийг нь нийслэл Мажурод хүргэжээ.
“Завинаас сахал үсэндээ баригдсан эрэгтэй гарч ирсэн“ гэж цагдаагийн тэмдэглэлд бичжээ. Түүний хувьд хөл нь бүр нарийсан бараг явж чадахгүй байсан. Тэгэхээр тэр удаан хугацаагаар задгай далайд байж хөлөөрөө огт явахгүй байсан хэрэг” гэсэн байна. 
Тэрээр энэ хугацаанд улаан гараараа барьсан яст мэлхийн цус ууж, загас идэж хур бороогүй, олзгүй үедээ амьд гарахын тулд шээсээ ууж байсан гэнэ. “Би зүгээр л Мексик рүү, гэрээдээ буцахыг хүсч байлаа. Харамсалтай нь би хаана байгаагаа, хашаа явж байгаагаа мэдэхгүй байсан. Цаг хугацааг ч мартаж зөвхөн өдөр шөнө ээлжилж байгааг л мэддэг байсан. Нэг ч удаа хуурай газар хараагүй, эргэн тойронд дан далай л байлаа” гэж ярьжээ.
Тэрээр сэтгүүлчдэд “Гэрийнхэнтэйгээ уулзана гэсэн итгэл байснаас л би амьд үлдэж чадлаа” гэж хэлсэн байна. 
Альбаренго бас ямагт айхгүйг хичээж, бурханд залбирч байсан гэжээ. Маршаллын арлуудын цагаачлалын албаныхан Мексикийн хөршүүдтэйгээ холбоо барьж загасчны талаархи мэдээлэл цуглуулан гэр бүлийнх нь тухай олж мэдсэн байна.
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана