Хятадын Сычуань мужийн Жианше тосгонд мөнгөн дэвсгэртээр хоёр метр өндөр хана босгожээ. Энэ ханыг босгоход 13 сая юань буюу 2,1 сая ам.доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгө орсон байна. Гэхдээ мөнгөөр босгосон хана үүрд энэ хэвээр үлдэхгүй, зөвхөн тосгоны оршин суугчдад тарааж өгөх хүртэл байх ажээ. Жианше тосгоныхон удахгүй болох цагаан сарын баяраар энэ ханыг хувааж, өөр өөрийн хувийг хүртэх юм.
Тосгоныхон ингэж их хэмжээний мөнгөний эзэн болсон нь бизнесийнхээ үр шимийг хүртэж буй хэрэг гэнэ. Жианше тосгон маш өндөр унацтай фермийн бизнес эрхэлдэг бөгөөд тэндэхийн 438 айл өрхийн 340 нь хувь эзэмшдэг ажээ. Харин дээрх мөнгө бол тэдний хувьцааны энэ жилийн ногдол ашиг ажээ.
Нэг айл дунджаар 200 мянган юань, зарим өрх нь бүр 300 мянган юанийн ногдол ашиг хүртэж байгаа аж. Энэ бол Хятадын хөдөө орон нутгийн оршин суугчдын жилийн дундаж орлого болох 7917 юаниас 38 дахин өндөр байгаа юм.
Тосгоныхны ногдол ашгийг цэргийнхнээр хамгаалуулж авчирсан бөгөөд тэдэнд тарааж өгөх хүртэл мөнгөөр босгосон ханыг нь өндөр хамгаалалт гарган манаж байгаа аж. Мөнгө нь алдагдах вий гэсэн санаа зовсон зарим нэг оршин суугчид сайн дураараа мөнгөө маналцаж, бүр хана дээрээ гарч унтсан гэнэ. Тэд 13 сая юаниар ор дэр хийж унтаж үзлээ, 300 мянган юаниа бүгдийг нь тоолох гэж хамаг гар хуруу сарвайж гүйцсэн гэх мэтээр энэ цагаан сараар өөр хоорондоо сайрхан ярих яриатай болжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа