Энэ мэдээг хоёр янзын хүмүүс сонирхоно. Мэдээж автомашин сонирхдог хүмүүс, тэгээд оюутнууд. Нэг хэсэг нь Дубайн тэр баян хотод ямар машин явдаг юм бол гэж байгаа бол нөгөө хэсэг нь надтай л адил насны оюутнууд тэнд яаж амьдардаг юм бол гэж сонирхож байгаа. Дараах зургуудыг тэндэхийн жирийн л нэгэн оюутан авч сайтад оруулжээ. Харъя л даа. 
Мэдээж Дубай бол манай гаригийн хамгийн баян хүмүүсийн амьдардаг болохоор дэлхийн хамгийн тансаг машинуудыг эндээс харж болно. 
Энд Pоллс-ройс, Феррари, Бентли Continental GT гээд л мөнгөлөг өнгөтэй, час улаан Мерседес захаас аваад тааралдана. Гэхдээ ийм машинуудыг жирийн л нэг оюутнууд нь унадаг юм шүү дээ. 
Эдгээр зургийг авсан канадаас ирсэн оюутан Назир ярихдаа Дубайд Порше Кайен юм уу Ренж Ровер бол харин ч хямд машинд тооцогдоно гэж байна. 
Тэр бас “Хэрэв би Канаддаа байсан бол миний машин тансаг л машинд орох байсан. Гэтэл энд бол хэн ч тоож хардаггүй юм” гэж бичжээ. 
Назир энэ зургуудыг зүгээр л хоёр өдрийн хичээлийн дундуур нэг л зогсоол дээрээс авсан гэдгээ бас бичсэн байна. “Харин ч их сургуулийн дэргэд байж байдаг дээд ангиллын машинууд энд харагдахгүй байна” гэж тэр онцолжээ. 
“Энд ихэвчлэн 18-24 насны оюутнууд сурдаг, сургалтын хөтөлбөр нь гайгүй, богино” гээд оюутнуудын машинаас тэдний амжиргааны төрхийг харж болдог юм гэжээ. 
Дубай дахь Америкинй их сургууль нь 1995 онд байгуулагдсан хувийн сургууль юм байна. Энд дунд, дээд боловсрол эзэмшүүлж, дунд дорнодын мэргэжлийн сертификат олгодог гэнэ. 





Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна