Хэд хоногийн өмнө Хятадын албаны хүмүүс хууль бус махны бизнес эрхэлдэг бүлэглэлийн 7 гишүүнийг баривчилсан байна. Энэ бүлэглэл ашгаа улам өсгөхийн тулд хонь, ямааны мах руу бохир цөөрмийн ус шахан жинг нь нэмэгдүүлдэг байсныг илрүүлжээ.

Гэмт этгээдүүд хууль бус нядалгааны газартаа өдөрт 100 гаруй хонь нядалж, нян бактертэй усыг үхсэн малын мах руу шахаж, нэг гулууз махыг 6 кгаар нэмэгдүүлдэг байжээ. Үүний дараагаар Guangzhou, Foshan зэрэг аймгуудын зах, дэлгүүр, хоолны газруудад махаа зардаг байсан аж.
Албаны хүмүүс хэргийн газраас бохир ус шахсан 30 гулууз, амьд 335 хонь, ус шахдаг тоног төхөөрөмж зэрэг зүйлсийг хураан авсан байна. Хятад Улсад сүүлийн жилүүдэд хүнсний аюулгүй байдал бүрэн алдагдаж, олон улсын зах зээлээс тэднээс ихэд болгоомжлох болсон нь нууц биш болоод байгаа юм.




Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй