Бие биенээ сөрөн зогсч байгаа ч тэдэнд хүн сэтгэл бас бий


Хаа газар болж байга жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөнд нэг хэсэг нь эсэргүүцэж, нөгөө зарим нь дээд удирдлагынхаа тушаал шийдвэрийг биелүүлэн бие биенийхээ эсрэг зогсоно. Заримдаа дарга удирдлагынхаа шийдвэр, сэтгэлийн хөдөлгөөн, уур бухимдлаасаа болж элдэв төрлийн зэвсэг ашиглах нь ч бий. Гэхдээ л эд бүгдээрээ хүмүүс. Тийм л болохоор энэ их үймээн шуугиан, жагсаалын үед ч тэдэнд хүн сэтгэл нь байсаар байдаг.
  • 1
    1. 2013 оны арванхоёрдугаар сард Украины нийслэл Киевт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр төгөлдөр хуур тоглож байгаа тэмцэгч
  • 2
    2. 2011 онд Колумбын нийслэл Боготад болсон жагсаалын үеэр цагдаагийн ажилтныг үнсэх гэж байгаа оюутан бүсгүй. Цагдаагийнхан энэ жагсаалыг тараах гэж нулимс асгаруулагч хий ашигласан.
  • 3
    3. 2013 онд Египетэд болсон жагсаалын үеэр шархадсан нэгнийг хамгаалж байгаа эмэгтэй
  • 4
    4. Канадын Торонто хотод Их-20-ын уулзалтыг эсэргүүцэж байгаа алиалагчийн хувцастай жагсагч
  • 5
    5. Тайландад Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалын үеэр жагсагч цагдаагийн ажилтанд цэцэг өгч байна. 2013 он
  • 6
    6. Бразилийн Сан-Паулуд болсон жагсаалын үеэр шархадсан цагдааг аюулгүй газар гаргаж байгаа жагсагч. 2012 он
  • 7
    7. Колумбад боловсролын салбарын өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсаалын үеэр. 2011 он
  • 8
    8. 1992 онд АНУ-ын Жоржия мужид болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийн эсрэг ганц жаал хүү.
  • 9
     
  • 10
    10. Эрүүл мэндийн салбарын шинэтгэлийг эсэргүүцэж Румынд 2012 онд болсон жагсаалын үеэр жаал хүү цагдаад зүрхэн хэлбэртэй бөмбөлөг өгч байна.
  • 11
    11. 2009 онд Тегранд болсон жагсаалын үеэр ираны цагдаа нарт зодуулсан тэмцэгчийг хамгаалж байгаа иргэд
  • 12
    12. “Бие биеийнхээ эсрэг ингэж явах ч гэж дээ” 2013 он. Болгарын Софи хот. Ядуурал, авлигыг эсэргүүцэн жагссан оюутнуудаас олон хүн бэртэж гэмтсэн.
  • 13
    13. Английн цагдаагийнханд халуун цай өгч байгаа иргэд. 2011 он
  • 14
    14. “Миний хүүгээс ялгаа юу байхав” Мубаракийн засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал Египет даяар өрнөсөн 2011 он. Энэ жагсаалын үеэр 846 хүн амь үрэгдэж үүний нь төлөө армийнхан эрх баригчдын тушаалыг биелүүлэхээс татгалзан Мубаракийг огцруулсан
  • 15
    15. “Алив тамхилъя”. Эдийн засгийн бодлогыг эсэргүүцэж Грекийн Афинд болсон жагсаалын үеэр хамт тамхилж байгаа цагдаа, жагсагч хоёр.
  • 16
    16. 1992 онд Лос-Анжелост болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр үндэсний гвардийн хоёр дайчин, жаал хүүгийн хамт. Африк гаралтай Родни Кингийг зодсон цагдаагийн ажилтныг шүүх буруугүй гэснээс энэ хөдөлгөөн үүдэлтэй. Мөргөлдөөний явцад 58 хүн амь алдаж, 2000 орчим хүн нэрвэгдсэн.
  • 17
    17. Британийн нийслэлд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эмх замбарагүй байдал үүсэхэд үүнийг намжаахын төлөө Лондонгийн иргэд нэгдэж байна. 2011 он.
  • 18
    18. Хоккейн баг нь хожигдсоны төлөө хөгжөөн дэмжигчдийн Канадын Ванкуверт үүсгэсэн эмх замбараагүй байдлын үеэр гудамжинд унасан найз бүсгүйгээ босгох гэж байгаа залуу. Энэ үймээний үеэр 140 гаруй хүн бэртэж гэмтэж, 5 сая долларын хохирол учирсан.
  • 19
    19. Тунист 2010-2011 онд өрнөсөн хувьсгалын үеэр цагдаагийнхныг онилж байгаа эрэгтэй. Энэ хувьсгалын үр дүнд Бен Алигийн Засгийн газар огцорч 1987 оноос хойш анх удаа чөлөөт сонгууль явуулсан.
  • 20
    20. Колумбид 2013 онд болсон жагсаалын үеэр цагдаагийнхныг печениэр дайлж байгаа жагсагч
  • 21
    21. Туркийн Анкарт болсон жагсаалын үеэр нулимс асгаруулагч хийнд хордсон эмэгтэйг нүдээ угаахад нь тусалж байгаа цагдаа нар. Гези цэцэрлэгт хүрээлэнг хамгаалан жагссан энэ тэмцлийн үеэр цагдаагийнхантай мөргөлдсөнөөс 11 хүн амь алдаж, 8000 гаруй хүн бэртэж шархадсан.
  • 22
    22. Колумбид 2013 онд болсон жагсаалын үеэр бамбайныхаа ард нуугдсан цагдаа нарыг жагсагчдаас хамгаалж байгаа эмэгтэй.
  • 23
    23. Боснид 2013 онд болсон жагсаалын үеэр өдөржин гадаа зогссон цагдаа нарт ус өгч байгаа охин.
  • 24
    24. Португалийн Лиссабонд 2012 онд болсон жагсаалын үеэр цагдагийн ажилтныг тэвэрч байгаа бүсгүй.
  • 25
    25. Египетийн хувьсгалын үеэр мусульман шашинтныг хамгаалж байгаа христийн шашинтан. 2012 он
  • 26
    26. Жагасагчдын эсрэг ажиллаж байгаа цагдаагийн ажилтанд төрсөн өдрийг нь тохиолдуулан Бразилийн жагсагч бялуу авчирчээ.
  • 27
    27. Немцийн тусгай тасгийнхан 2011 онд Франкфуртэд болсон жагсаалын үеэр дуулгаа тайлж жагсагчидтай нэгдэж байна.
  • 28
    28. 2011 онд АНУ-ын Оклендэд болсон жагсаалын үеэр нулимс асгаруулагч хий цацахад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусалж байгаа жагсагчид. 2011 он.
  • . Египетийн армийнхан ард иргэд рүү буудахаас татгалзсаны дараа талархлаа илэрхийлж байгаа иргэн. 2011 он
  • 30
    30. Нулимс асгаруулагч хийнд хордсон нохойнд туслан нүдийг нь угааж байгаа жагсагч. 2013 он.