ЦАГ АГААРЫН ТАЛААР


Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар хур тунадас, салхи шуургагүй байлаа.

Өнөөдөр:  Говийн нутгаар солигдмол, бусад нутгаар  багавтар үүлтэй. Бороо  орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас  секундэд 5-10 метр. Их нууруудын хотгор,  Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна. Улаанбаатарт  бороогүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус дулаан байна.  

Төлөв: 26, 27-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 28-нд төв болон зүүн зүгийн нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 26-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 27-нд баруун болон төвийн нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Ой, хээрийн түймэр:

Улсын хэмжээнд он гарсаар 135 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн 2 сумын нутагт 3 түймэр асч байгаа бол Архангай, Хөвсгөл аймгийн 5 сумын нутагт  6 түймрийг цурманд оруулсан байна.

 Асч байгаа 3:

Цагаан-Үүр сумын 1, 2 дугаар багийн “Хясалын гол”, “Аргалтайн гол”, “Бөргөөгийн гол”, “Армагийн хагархай”, “Хээгт”, “Хивэн”, “Үүр”-ийн голын бэлчир зэрэг газруудыг хамарсан /5 түймэр нийлсэн/ ойн түймрийг унтраахаар нийт-300 гаруй хүн,      

Чандмань-Өндөр сумын Шивэрт багийн “Халхан “гэдэг газар  гарсан ойн түймрийг унтраахаар,

Чандмань-Өндөр сумын 3-р багийн “Чонотын даваа” гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар тус тус ажиллаж байна.

Цурманд оруулсан 6:

        Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Элстэйн гол модны эх” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд,

Хөвсгөл  аймаг /3/: Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн “Их сариг”, “Бага сариг“ гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд,

Цэцэрлэг сумын 2 дугаар багийн “Дөшдөг” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд,

Ханх сумын 1 дүгээр багийн “Турагийн шанаа” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд,

Улаан-Уул сумын Мунгараг багийн ”Гуя” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд,

Улаан-Уул сумын Соёо багийн “Үхэрт” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд тус ьус оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Унтраасан 4:

Хэнтий аймгийн Дадал сумын Хэрийн голын заставаас баруун тийш 7 км орчим Хар гол гэдэг газар аянга буусны улмаас гарсан хээрийн түймрийг бүрэн.

 Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн “Майхан цахир” гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраасан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын 2 дугаар багийн нутаг “Харлагийн гол”, “Даш лүн” ууланд гарсан ойн түймрийг бүрэн унтраасан.  

Ренчинлхүмбэ сумын 2 дугаар багийн нутаг “Бага турш”, “Их турш” голын дунд, “Шишгэд” голын урд гарсан ойн түймрийг унтраасан.