Эв найрамдлын гүйлтийн галт бамбар БНХАУ,ын ӨМӨЗО Нийслэл Хөх хотоос 5-20-нд буухиалан өвөр монголын Нутгаар буухиалан ассаар 400 гаруй км зам туулан өнөөдөр Дорноговь аймгийн Замын үүд хилийн боомтоор монголд орж ирлээ. Хятад монголын хилийн цэгээс Эрээн хот дахь Монголын консулын газрын консул С. Саруул залан Замын үүдийн багт хүлээлгэн өглөө. Замын үүд сумын Засаг дарга М. Баянмөнх, Орлогч дарга С. Батсайхан, хотын захирагчийн албаны дарга П Түмэнжаргал болон НБХ-ийн дарга Д.Дарийчулуун болон Ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй сурагчид бамбарыг буухиалан замын үүдэд ёслол төгөлдөр залан авчирлаа. Эв найрамлдын бамбар манай орны 12 аймгийн 42 сум суурин газруудаар /нийт 3000 орчим км/ буухиалан асах юм. Эв найрамдлын гүйлтийн бамбарыг дамжуулах үйл ажиллагааг. Монгол улсын Гадаад хэргийн яам, БТСГазар, маршрут дайран өнгөрөх аймаг сумдын Засаг захиргаа хамтран зохион байгуулж байгаа билээ. бамбарыг тасралтгүй асааж явах үндсэн багт Канад, Серби, Орос, Монгол, Австрали, Америкийн гүйгчид оролцож байна. Дамжин өнгөрөх улс орон, газар нутаг бүрийн иргэд энэ гүйлтийн оролцогчид болж байгаа билээ.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа