Зорчигчийн автобус жалга руу унаж, 14 хүн амиа алджээ

Admin
7 цаг 47 минутын өмнө

 

de Janeiro” руу зорчигчдийг тээж явсан автобус өчигдөр осолдож, 14 хүн амиа алдаж, 30 гаруй зорчигч эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
 
Тус автобусанд нийт 50 гаруй зорчигч сууж явсан бөгөөд эгц жалга руу унасан байна. Ослын улмаас 13 зорчигч газар дээрээ амиа алдан, 1 иргэн эмнэлэгт очоод нас баржээ.
 
Автобус осол гарах үед маш их модтой газраар явж байсан бөгөөд одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Амьд үлдсэн зорчигчдийн дунд жолооч байгаа аж. Түүнээс ямар нэгэн согтууруулах ундаа болон хар тамхи, эмийн зүйлс хэрэглэсэн байдал илрээгүй хэмээн цагдаагийнхан мэдэгджээ.
 
Цагдаагийнхны таамаглаж буйгаар жолооч жолоо барьж байх үедээ хальт зүүрмэглэснээс болж, жолоодлого алдан жалга руу унасан бололтой. 
 
Эх сурвалж: Mnews