
Өнгөрсөн амралтын өдрөөр Английн "Kent" хотын хавдар судлалын эмнэлэгт олны сэтгэлийг шимшрүүлсэн нэгэн хурим болжээ. Феликс гэх 23 настай эр өнгөрсөн сард ходоодны хорт хавдартай гэдгээ мэдэн анхны хагалгаандаа орсон боловч хавдар газар авч, цаашид ямар ч эмчилгээ хийх боломжгүй, хэдхэн долоо хоногийн нас үлдсэн хэмээсэн байна.
Ингээд 2 хүүхэдтэй залуу хосууд амьдралдаа төлөвлөж явсан зүйлээ гүйцэлдүүлэхийн тулд босч чадахгүй болсон ч эмнэлгийн орон дээр хуримаа хийжээ. Тэд хуриман дээрээ сүмээс санваартан авчран өөрсдийгөө адислуулж, найз нөхөд, гэр бүлийнхнээ хүрээнд хуримлажээ.
Цэвэр усны компанид ус түгээгчийн ажил хийдэг Феликс дөнгөж сар гаруйн өмнөөс гэдсэн хэсгээр нь хүчтэй өвдөөд хэд хэдэн удаа эмнэлэгт очиж, түргэн тусламж дуудсан боловч тэд бүгдээрээ л ноцтой асуудал биш хэмээн эргэн буцан явуулсаар байгаад хавдрыг хүндрүүлсэнд хосууд их гомдолтой байгаа гэнэ.
Эцэстээ залуу алхаж ч чадахаа больсноор аргагүй эмнэлэгт хэвтэн, шинжилгээ өгөхөд хавдар гэх онош гарчээ. Залуухан хос 2009 онд найзуудаараа дамжуулан танилцаж байсан бөгөөд өдгөө 2 хүүхдийн эцэг, эх болжээ. Феликсийн хувьд энэ шинэ жил хамгийн сүүлийнх нь бөгөөд гэр бүлийнхэнтэйгээ сайхан өнгөрүүлнэ хэмээн ярьсан байна.
.jpg)
.jpg)





Эх сурвалж: MNEWS
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа