Хятадад нэгэн сонирхолтой уралдаан зарлажээ. Тус улсын хамгийн олон сая уншигчтай “Weibo” сайтаас хамгийн халуухан ээжийг тодруулах уралдаан зарласан бөгөөд үзэсгэлэнт ээжүүд үүнд ихэд идэвхтэй оролцож, янз бүрээр авахуулсан зургуудаа илгээж байгаа аж. Гэвч шүүгчдийн хувьд нэгэн хүндрэлтэй зүйл тохиолдох болсон гэнэ. Зарим нэгэн ээжүүдийн охидтойгоо авахуулсан зургуудаас тэдний хэн нь хөгшин болохыг тогтооход бэрх байгаа аж.
Үзэсгэлэнтэй, халуухан ээжүүд охидтойгоо нас ойролцоо яг эгч, дүүс шиг харагдаж байгаа нь үнэхээр гайхалтай бөгөөд бусад ээж нарт ч гэсэн энэ нь өөрийгөө хэрхэн авч яваагаа дүгнэхэд нөлөөлж байгаа нь таатай хэмээн тэмцээний шүүгчид ярьжээ.
Одоогоор тэмцээний ялагч тодроогүй байгаа бөгөөд ямар шагнал олгох нь нууц гэнэ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна