Канад Улсын иргэн 36 настай Самалжит Аулах гэгч эр "Хинди" фестивалийн баярын үед юм идэх уралдаанд оролцсон биш тахир дутуу нэгэн болжээ. Үүнээс болж тэрбээр өнгөрсөн сараас хойш эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтсээр байгаа гэнэ.
Самалжит баярын үед "Хэн хамгийн ихийг идэх вэ?" гэх уралдаанд ороод ялагч болсноо зарлуулаад зогсож байхдаа гэнэт л явж чадахгүй болж, тайзан дээр ойчоод өгчээ. Тиймээс зохион байгуулагч "Red FM" радио тэмцээнийг зогсоож, түргэн дуудсанаар үйл ажиллагаа хаагдсан гэнэ.
Түүний идсэн зүйл нь "gulab jamuns" гэх энэтхэг үндэстний зөөлөн амттан байсан аж. Эмнэлгийн дүгнэлтээр тэрбээр амттанг маш хурдан зажлахгүй шахам идэж байхдаа хахсан бөгөөд энэ үед харвалт өгч, тархиндаа гэмтэл авсан хэмээжээ.
Ийм тохиолдол цөөнгүй тохиолддог тул энэ төрлийн тэмцээнд орохдоо болгоомжлох хэрэгтэй гэдгийг эмч, мэргэжилтэнгүүд сануулж байна. Ямартай ч түүний ар гэрийнхэн тус тэмцээнийг зохион байгуулсан байгууллагыг шүүхэд өгч, өвчтөний эмнэлгийн төлбөрийг гаргуулж авах болно гэдгээ мэдэгдсэн гэнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа