Авилгын хэрэгт холбогдоод буй Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо.
Шүүх хуралд Н.Энхбаяртай хамт шүүгдэх Д.Чулуунбаатар, М.Мягмаржаргал болон өмгөөлөгчид, Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү, Б.Оюунчимэг нар ирсэн ч МАХН-ын дарга Н.Энхбаяр ирээгүй юм.
Шүүх хурал нээлттэй болсон бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ хурлыг даргалж, шүүгчээр С.Оюунчимэг, М.Алдар нар ажиллав.
Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүгдэгч ирээгүй гэсэн үндэслэлээр ирэх зургадугаар сарын 4 хүртэл шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа.
Сурвалжилсан: Б.Болор
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй