Эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэх мөнгөгүй эр өөрийнхөө хөлийг төмрийн жижиг хөрөө, жимсний хутганы тусламжтайгаар тайрчээ.
Хятадын Баодин хотын иргэн 47 настай Жэн Яанлин 47-летний Чжэн Яанлин хөл нь явахад хөндүүрлэх болсныг 2012 оны нэгдүгээр сард анх мэдэрчээ. Эмнэлэгт очиж эмчид үзүүлтэл хоёр хөл нь артерийн судасны тромбоз / бөглөрөл/ гэсэн онош тогтоож өгчээ. Эмч нар нь энэ бол хүнд өвчин. Ийм тохиолдол цөөн байдаг. Хэрвээ яаралтай хагалгаанд орохгүй бол гурван сарын нас танд үлдэж хэмээн хэлжээ. 
Үнэхээр удалгүй Жэний өвчин хүндэрч, хэдэн сарын дараа унтаж ч чадахаа больж, өвчнийхөө улмаас дуу алдан орилох болжээ. Хөршүүд нь түүнээс болж амарч чадахаа больсон гэнэ. Өвчнөө хүндрэх тусам тэрээр тэвчиж чадахгүй нь гэдгээ мэдрэх болж, улмаар өөрөө хөлөө тайрахаар шийдсэн байна. Тэрээр хагалгааны мөнгө төлөх нь байтугай эмнэлэгт хэвтэх ч мөнгөгүйн улмаас ийнхүү өөртөө хагалгаа хийсэн гэнэ.
Эхнэрийгээ унтахаар хэвтэх үед Яанлин жимс арилгадаг хутга, төмрийн хөрөөгөө аван, шүдэндээ савх зуугаад өөрийнхөө хөлийг тайрчээ. Эхнэр нь цагийн дараа сэрээд хартал нөхөр нь баруун хөлөө тайрчихсан байсан аж. 
Тэрээр өөрийнхөө бүдүүн гуяыг 15 см хэртэй үлдээгээд л хөлөө тайрсан бөгөөд хэдийгээр цус ихээр алдаж байсан ч амь насыг нь аварч чаджээ. Гэвч өөртөө хагалгаа хийхдээ шүдээ хэт зууж, 4 шүд нь унасан бөгөөд хэдийгээр баруун хөлнийх нь өвчлөл намдсан ч зүүн хөлнийх нь өвчин улам дордсон гэнэ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа