АНУ-ын Сан Франциско хот кино дэлгэцэнд л гардаг адал явдлаар амралтын бүтэн өдөр амьсгалж, таван настай бяцхан хүүгийн супер баатар болох мөрөөдлийг биелүүлж өглөө. Майлес Скотт хэмээх энэ жаал нэг настайгаасаа хойш цусны хорт хавдартайгаа тэмцэж буй зоригтой хүү юм. Тийм ч учраас “Make –A-Wish” хэмээх сангаас Майлесыг хамгийн дуртай баатар батмэнийхээ дүрд хувирах мөрөөдлийг биелүүлэхээр шийджээ. Хорт хавдартай хүүхдүүдийн хүслийг биелүүлж өгдөг энэ сан Майлесыг жинхэнэ Батмэний адал явдалтай учруулахын тулд Сан-Франциско хотын төвийг бараг бүхэлд нь хөдөлгөж чадсан бөгөөд хотын цагдаагийн дарга хүртэл хүүгийн мөрөөдлийг биелүүлэх ажилд гар бие оролцжээ. 
Юуны өмнө Сан-Франциског тэд кинонд гардаг Готам хот болгон нэрлээд, хүүд Баткидийн хувцас хэрэглэл, тэр бүү хэл төмөр хүлгийг нь хүртэл жинхэнээс нь бэлтгэж өгчээ. Адал явдалт өглөө эхлэхэд Баткид хамтрагч Батмэнийх хамт Готам хотын цагдаагийн дарга утсаар дуудаж, тусламж хүсчээ. Хүсэлтийн дагуу хоёр баатар шуурхайхан олны өмнө гарч ирэн гудамжинд хүлэгдэн суусан эмэгтэйг аварч чөлөөлнө. Үүний дараа тэд Санхүүгийн дүүргийг зорьж, тэнд дээрэм хийж байгаа Риддлерийг зогсоохоор явлаа. 
Хэрэгтнийг газар дээр нь барьж зогсоосон хоёр батмэн өдрийн хоолондоо бургер идсэний дараа мөн л утасны дуудлага хүлээн авч, хотын бэлгэ тэмдэг болсон Лу Силийг авч одсон тухай олж мэднэ. Ингээд тэд бэлгэ тэмдгийг авч явсан Пенгвиний араас нэхэн хөөж, мэдээж үүргээ амжилттай биелүүлсний дараа хотын захирагч Батмэн болон Баткидэд хотоо аварсанд талархал илэрхийлж, түлхүүр гардуулан өгчээ. 
Бүтэн өдөр үргэлжилсэн энэ үйл явдал бүгд олны нүдэн дээр болж, хурсан хүмүүс бүгд түүнд баяр хүргэж, уухайлж байсан учир бяцхан Майлест жинхэнэ киноны баатар болсон мэт санагдсан нь лавтай. Энэ үйл явдалд зориулж “Баткид хотыг аварлаа” гэсэн нийтлэлтэй сонин хүртэл 1000 хувь хэвлэж, олон нийтэд тараасан байна. Америкийн нэр хүндтэй олон хүн, тэр дундаа Ерөнхийлөгч Б.Обама хүртэл бяцхан баатарт баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлжээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа