Дэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн “Дэлхийн мисс-2013” тэмцээн өнөөдөр Индонези улсын Бали аралд болж өндөрлөлөө.
Уг тэмцээнд дэлхийн 127 орны бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа нэг сарын хугацаанд өрсөлдсөн юм. “Дэлхийн мисс-2013” тэмцээний ялагчаар Филиппин Улсын гоо бүсгүй 23 настай Меган Ян тодорч дэлхийн миссийн титэм зүүв. Тэмцээний хоёрдугаар байранд Францын, гуравдугаар байранд Ганнын гоо бүсгүйчүүд тус тус шалгарлаа. Уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлж ЭМШУИС-ийн YI дамжааны оюутан 22 настай С.Пагмадулам оролцсон юм. Тэрбээр Малайз улсын Куала Лумпур хотноо болсон “Miss Tourism International” тэмцээнээс уртын дуу дуулж “Авьяаслаг мисс” өргөмжлөл хүртэж байв. Өнгөрсөн жил “Дэлхийн гоо бүсгүй-2012” тэмцээний ялагчаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотын иргэн 23 настай Юй Вэнься тодорч байсан бол хоёрдугаар байрыг Уэльс бүсгүй , гуравдугаар байрыг Австралийн бүсгүй эзэлж байжээ.
Ирэх жил дэлхийн мисс шалгаруулах 64 дэх удаагийн “Дэлхийн мисс-2014” тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод болох юм.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна