МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ, “Миний бие сайжирч байна. Өргөсөн тангарагтаа үнэнч эмч нар маань эмчилгээг сайн хийхийн тулд үнэн сэтгэлээсээ хичээн мэрийж байна. Юуны түрүүнд тэд нартаа талархал илэрхийлье.
Гэхдээ миний биеийн эрүүл мэнд хараахан бүрэн сэргээгүй байна, эхний шатны шингэн уух, дусал тариулах зэргээр шингэний алдагдлыг нөхөх эмчилгээ хийгдэж, хоолонд ч ороогүй байна. Нийтдээ хоол идээгүй 20 орчим хоножээ.
Гэхдээ одоо би дарга нарынхаа даалгаврыг биелүүлэх нэрээр хууль зөрчдөг хууль хяналтын байгууллагынхны гарт биш, бурхан эмч нарын гарт байгаа болохоор тодорхой цаг хугацааны дараа миний бие эрүүл болно гэдэгт эргэлзэхгүй байна.
МАН-АН-ын толгойд гарсан олигархууд ил, далд үгсэн хуйвалдаж, намайг хууль бусаар цагдан хорьж, хууль зөрчсөн удаа дараагийн үйлдлээрээ миний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, тэр битгий хэл эрүүл мэнд, амь насанд бодитой аюул занал учруулсныг нийт түмэн олон маань нүдээрээ харж, чихээрээ сонсож, сэтгэлээрээ шаналж, ухаанаараа тунгааж, гүн гүнзгий ойлгож мэдсэн билээ. Уг нь би хуурай өлсгөлөн зарлахдаа үхэхийн төлөө биш, харин амьд явахын төлөө, хүний эрх, эрх чөлөөг Монгол Улсад хүндэтгэдэг байхын төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын төлөө, нийт Монголын ард түмнийхээ эрх ашгийг дээдэлдэг байхын төлөө тэмцсэн юм. Гэхдээ энэ бүхний төлөө амь насаа өгөх шаардлагатай бол өгөхөд ч бэлэн байсан.
Цагдан хоригдож байх өдрүүдэд эрх баригчид болон тэдний гар хөл бологсод намайг ямар ч хамаагүй аргаар сонгуульд оролцуулахгүй байх, ингэхийн тулд аль болох удаан хугацаагаар нийгмээс бүр мөсөн тусгаарлах, ял тулган оноох, тэрч байтугай шууд утгаараа миний эрүүл мэнд амь насанд хор хохирол учруулахыг санаархсан юм. Тэднээс надад сонгуульд оролгүй нэрээ тат, эс тэгвээс ямар ч буруу зүйл хийгээгүй байсан ч хараат шүүхээрээ ял өгүүлэхдээ л өгүүлнэ гэсэн “мессэж”-ийг ил далд арга, хэлбэрээр нэг бус удаа өгч, айлган сүрдүүлсэн.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа