Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг төрийн нууц задруулсан гэх асуулгыг Ерөнхий сайдад тавьснаа УИХ-ын гишүүн Р.Гончигдорж өнөөдөр Аюулгүй байдлын байнгын хорооны хурал дээр тайлагнав.
Тодруулбал “Батлан хамгаалахын сайдыг улсын нууц задруулах асуудал яригдаж байхад Ж.Энхбаяр өөрийгөө хамгаалах зорилгоор бичиг тараасан юм. Бичигт мэргэн буучдыг бэлтгэсэн. АНУ-тай хамтарч бэлтгэх асуудлын талаар тусгасан байсан. Тэгвэл мэргэн буучдыг бэлтгэсэн, хамтарсан бэлтгэл хийх нь худлаа болохыг тогтоогоод байна. Өөрөөр хэлбэл АНУ-ын Батлан хамгаалах яамнаас энэ асуудлаар тодруулага авахад хамтарсан бэлтгэл хийгээгүй, ойрын хугацаанд хамтарсан бэлтгэл хийхгүй гэдгийг тусгажээ. Тэгэхээр энэ асуудал худлаа болж таарлаа” гэдгийг Р.Гончигдорж гишүүн хэллээ. Р.Гончигдорж гишүүн мэргэн буудагч бэлтгэх асуудал нь нууцын зэрэглэлтэй асуудал мөн эсэх талаар Тагнуулын ерөнхий газраас тодруулага авсан бөгөөд сайд тушаалаараа нууц задруулсан гэдгийг байнгын хороонд тайлагналаа.
тэгэхээр сайдтай хариуцлага тооцох болон түүнийг огцоруулах асуудал дахин яригдах болж байна
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна