Төрсөн он сар: 1984 оны 11 дүгээр сарын 22
Төрсөн газар: Нью Йорк хот
Орд: Хилэнц
Мэргэжил: Жүжигчин, дуучин
Скарлетт Йоханссон 1984 оны 11 сарын 22-нд Нью-Йоркод төржээ. Дани гаралтай түүний эцэг Карстен Йоханссон зохиолч, найруулагч Эйнер Йоханнсоны хүү билээ.
Эх Мэлани Слоан нь америкийн еврейчүүдийн гэр бүлээс гаралтай. Түүний эцэг эх салсан учраас Нью-Йорк, Лос-Анжелос хотод ээлжлэн амьдарч байв. Бүр багаас Нью-Йоркод Ли Страсбергийн жүжигчний сургуульд явж эхэлсэн ч Лос-Анжелост өөрийн жүжигчний гараагаа эхэлсэн байна. 1992 онд “Софистика” нэртэй Бродвейн жүжигт оролцож, Итаном Хоуктай хамт тогложээ.
Скарлетийн эгч Ванесса бас л жүжигчин ажээ. Тэрээр түүнд мөн ах Эдриан, ихэр ах Хантер, гэр бүлд нь үрчлэгдсэн ах Кристиан зэрэг ойр дотны хүмүүс бий. Йоханссон 2002 онд Нью-Йоркийн Манхэттен дүүргийн сургуулийг дүүргэсэн. 2004 онд Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдсөн Жон Керригийн сонгуулийн компанид оролцож байв. Скарлетт Йоханссон өнөөдөр Calvin Klein пүүсийн Eternity Moment сүрчгийн сурталчилгааны нүүр царай болж байна. 2006 онд тэрээр L’Oreal пүүстэй гэрээ байгуулжээ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна