Хятадад сэтгэл сэртхийлгэсэн нэгэн хэрэг гарчээ. Шааньси мужийн Фупин хотын төрөх эмнэлэгт мэндлээд удаагүй бяцхан хүүг маш хүнд өвчтэй, найдлагагүй хэмээн эцэг эхэд нь итгүүлээд хариуцсан эмч нь хүүхдийг авч явжээ. Эмч нь хэлэхдээ хүүхэд нэгэнт амьдрах найдваргүй тул үлдсэнийг нь эмнэлэгт даатгаад яв гэж ятгаад, ээжээр нь зөвшөөрүүлсэн гарын үсэг зуруулжээ.
Гэвч хүүхдийн ээжид энэ бүхэн нэг л сэжигтэй санагдаж, зөн татаад байсан учир нөхрөө цагдаад хандахыг хүсчээ. Гэтэл үнэхээр эмнэлгийн ажилтан хүний наймаачидтай сүлбэлдсэн этгээд байж таарсан бөгөөд азаар хүүг эсэн мэнд олж авсан байна. Төрөхийн эмч хүүг 4600 ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөөр хүний наймаачдад худалдаалсан байсныг цагдаагийнхан эрэн сурвалжилсаар хэдэн зуун километрийн зайтай хөрш Хенан мужийн нэгэн хотоос олж авчээ. Хүүд одоо нарийн шинжилгээ хийж байгаа бөгөөд ямартай ч харахад эрүүл саруул хүүхэд гэнэ. Энэ хэргийн мөрөөр шалгаж явахдаа цагдаагийнхан үүнтэй төсөөтэй долоон хэргийг илрүүлсэн байна. Тэгэхээр энэ удаагийн явдал зөвхөн мөсөн уулын орой нь, цааш уудалвал их олон хэрэг илрэх байх гэж цагдаагийнхан мэдэгджээ.

Эрүүл саруул хүүгээ хүний наймаачдын гарт алдах шахсан эмэгтэй хүүхдээ олж авсны дараа..
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ