Өмнөд Солонгосын алдарт жүжигчин И Бёнг Хён саяхан жүжигчин И Мин Жонтой хуримлаж, Солонгосын алдартай гэр бүлийн тоог нэмсэн билээ. Шинэхэн гэрлэсэн хосууд бал сараа өнгөрүүлэхээр Малдиви улсыг зорьсон байна. Харин бал сарын аялалынхаа дараа шинэ гэргий И Мин Жон Гванжу хот руу нөхрийнхөө гэрт нүүж очих гэнэ.
Ким Ин Ха гэдэг нэрээр нь монголчуудын сайн мэдэх жүжигчин залуу гэрлэх саналаа кино театрт илчилж, хайрт бүсгүйдээ гэнэтийн бэлэг барьж байсан юм. Алдартнуудын хуриманд Өмнөд Солонгос болон дэлхийн нэр хүндтэй жүжигчид уригджээ. Мөн Холливудын ертөнцөд хөл тавьж, хэд хэдэн кинонд тоглоод буй И Бёнг Хёнд Холливудын нэрт жүжигчин Брюс Уиллис нарын олон жүжигчдээс хуримын мэндчилгээ ирүүлсэн байна.
Сонирхуулахад, Солонгосын алдарт хосуудын шүтэн бишрэгчид тэдний царайг харьцуулан ирээдүйн хүүхдүүдийнх нь дүр төрхийг хүртэл гаргаж амжжээ. Зургийг харсан уншигчид “Хүү, охины аль аль нь үнэхээр эгдүүтэй, хөөрхөн байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно