
|
|
Хоёр охины амийг ослоос аварч өөрөө дээд хоншоороосоо салсан нохой АНУ-д мэс засал хийлгээд эх орондоо эргэж ирэхэд нь филиппинчүүд баатрын ёсоор угтаж авлаа.
|

|
Кабанг нэртэй энэ нохой 2011 оны арваннэгдүгээр сард өөрийнхөө эзэн хоёр охиныг тоглож байхад булангийн цаанаас гарч ирээд тэднийг яг дайрах гэж байсан мотоциклын урдуур орж замыг нь өөрчилсөн ч өөрөө дугуй дор нь орж гэмтсэн юм.
|

|
Энэ үеэр хоёр настай энэ нохойн дээд хоншоор бяцарч гэмтжээ. Кабангийн энэ үйлдэлд филиппинчүүд талархан түүнийг үндэсний баатрын ёсоор үзэж түүний эрүүл мэндийн төлөө, эмчлүүлэх зардал цуглуулахаар интернетээр хөдөлгөөн өрнүүлсэн байна.
|

|
Үүний ачаар түүнийг эмчлүүлэх гэж дэлхийн 45 орноос 27 мянган доллар цугларч АНУ-д удаан хугацаагаар эмчлүүлсэн байна.
|

|
“Энэ бол манай оронд амьтны тусын тулд хүмүүнлэг сэтгэл гаргасан анхны тохиолдол” гэж филиппиний малын эмч Эд Унсон хэлж байна.
|

|
АНУ-ын Калифорнийн их сургуулийн малын эмч нар түүний хоншоорыг сэргээснээр нохой одоо үнэрлэж, бас араагаараа юм идэж чаддаг болжээ.
|

|
Энэ эмчилгээнийхээ үеэр тэр бас зүрхний өвчин, хавдрын эмчилгээ хийлгэсэн байна.
|

|
Өнгөрсөн ням гарагт Филиппиний өмнөд нутгийн Замбоанга хотод Кабанг нохойд зориулсан баярын жагсаал болсон байна.
|

|
9
|

|
10
|
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 15 хэрэг бүртгэгджээ
Тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа