26 настай америк бүсгүй Оливия Спрауэр саяхан Оклахома мужид айхтар сүйтгэл авчирсан хар салхины улмаас хохирол амссан хүмүүст зориулж хандивын гараа сунгахаар өөрийн илэн далангуй гэрэл зургуудаа худалдаалж эхлэв. Энэ урин тачаангуй бүсгүй өнгөрсөн дөрөвдүгээр сард ихэд алдаршсан билээ. Тэгэхэд Флоридагийн нэгэн дунд сургуулийн удирдлага Оливия бүсгүйг гэрэл зургаа хагас нүцгэн байдалтай авахуулсан тул багшийн үүрэгт ажлаа орхи хэмээн үүрэгдсэн юм. 
“Сургуулийн захирал надаас энэ зургууд чинь бодит зүйл үү гэж асуусан. Би тийм гэсэн хариултыг өгсөн. Тэгэнгүүт тэрбээр намайг багшийн ажил хийх ёсзүйгүй эмэгтэй гээд халагдах өргөдлөө бичиж өг гэж хэлсэн юм. Энэ нь намайг ихээхэн цочролд оруулсан. Сургуулийн удирдлага ийм хатуу арга хэмжээ авна гэж би бодоогүй” гэж багш асан бүсгүй ярьжээ. 

Англи хэлний багш тэрээр Виктория Жэймс гэдэг нууц нэрийн дор гэрэл зургаа илэн далангуйгаар авахуулдаг байна. Одоо багш бүсгүй өөрийн гэрэл зургуудаа зарж олсон мөнгөний зарим хэсгийг хар салхинд өртсөн хүмүүст туслах санд хандивлахаар төлөвлөв. Хоёр хүүхдийн ээж энэ бүсгүй шоу бизнесийн ертөнцийг байлдан дагуулах эрмэлзэлтэй байгаа аж. - See more at: http://www.wikimon.mn/content/47627.shtml#sthash.WRciXtXo.dpuf
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ