
|
1
|
Махараджей Экспресс суудлын галт тэргээр зорчихын тулд мэдээж та багагүй мөнгөтэй байх ёстой.Энэ галт тэргээр нэг өдөр аялахад 800 ам.доллар. Хэрвээ Ерөнхийлөгчийн гэх дээд зэрэглэлийн купэнд орвол 2500 ам.доллар төлнө. Мэдээж галт тэрэгний тасалбарт хоол унд бас хаан мэт хүндлүүлэх эрх багтана.
|

|
2
|
Энэхүү галт тэрэг нь 2010 оноос эхлэн Энэтхэгийн нутаг дэвсгэрээр аялагчдад зориулан үйлчилж эхэлсэн.
|

|
3
|
Галт тэрэгний өрөө бүр нь хүйтэн халуун устай. Люкс зэрэглэлийн өрөөнүүд нь ваннтай. Мөн зурагт үзэж, интернэтээр аялж, DVD тоглож, сэрүүцүүлэх системээ хүссэнээрээ ажиллуулж болно.
|

|
4
|
Мөн Энэтхэгийн сайхан байгалийг харах боломжтой маш том цонх өрөө бүрт бий.
|

|
5
|
Вагон ресторан хоёр ч бий. Гэхдээ энэ галт тэргээр нэг удаагийн аялалд хамгийн олондоо 88 хүн л зорчино.
|

|
6
|
Тансаг зэрэглэлийн виногоор үйлчилдэг бар, бэлэг дурсгалын дэлгүүр ч бий.
|

|
7
|
Дотроо ванн, нойлтой хоёр өрөө нь люкс зэрэглэлд хамаардаг.
|

|
8
|
Зөвхөн вагон дотроо явсаар Энэтхэгээр 7-8 өдрийн аялал хийх боломж бас бий.
|

|
9
|
Мэдээж зарим нэг газар зогсч аялах, хоолонд орох% дэлгүүр хэсэх боломж жуулчиддаа олгоно.
|

|
10
|
Анх энэ галт тэрэгний тухай сурталчилгаа цацагдахад энэтхэгчүүд маш гайхан хүлээж авсан. Зөвхөн дотоод тансаг зэрэглэл төдийгүй аяллын маршрут нь ч Энэтхэгийг ангилан санал болгож байгаа нь дотоодын гэхээс илүү гадаадын жуулчдад зориулсан гэдэг нь тодорхой байлаа.
|

|
11
|
Зөвхөн дотоод тансаг зэрэглэл төдийгүй аяллын маршрут нь ч Энэтхэгийг ангилан санал болгож байгаа нь дотоодын гэхээс илүү гадаадын жуулчдад зориулсан гэдэг нь тодорхой байлаа.
|

|
12
|
Экспресс галт тэрэг нь Сонгодог Энэтхэг, Хаант Энэтхэг, Аугаа Энэтхэг, Тэнгэрлэг Энэтхэг гэсэн дөрвөн маршруттай.
|

|
13
|
Нэг өдрийн үйлчилгээний тариф : Delux Cabin Twin – 800 USD; Deluxe Cabin Double – 800 UDS; Junior Suite Twin – 900 USD; Junior Suite Double – 900 USD; Suite Double – 1400 USD; Presidential Suite – 2500 USD
|
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна