Хятадын Шянси мужийн Шанфан хэмээх жижигхэн тосгоны оршин суугч Ван Мусян гэгч нэгэн настай эмэгтэй хөршүүдийнхээ амгалан байдлын төлөө хүүгээ 11 жилийн турш торонд байлгажээ. 2001 онд 42 настай Ву Юаньхонг 13 настай нэгэн хүүгийн амийг бүрэлгэжээ. Тэрээр өсвөр насандаа шизофрени өвчтэй хэмээн оношлосон байсан тул бүсийн эрх баригчид түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэгтнийг суллан тавьжээ.
Хуулиар түүнийг өвчний улмаас хийж буй үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй хэмээн үзсэн аж. Ингээд л Юаньхонгийг гэрийн хорионд оруулсан ч удалгүй гадагшаа гарах болсон байна. “Тэр тосгоноор явж оршин суугчдын айлгах болсон. Тэгээд л би хүүгээ торонд хорих хүндхэн шийдвэрийг гаргасан даа. Ингэж л би түүнийг хараа хяналтан дороо байлгаж чадна. Миний хүү ухаан солиотой. Гэхдээ л миний хүү шүү дээ. Түүний энэ байдлыг харах бүртээ уйлахгүй байж чаддаггүй. Би хүүгээ өдөрт гурван удаа хооллож, хэрэгцээтэй зүйлсийг нь хийж өгдөг. Түүнийгээ торонд байгааг харахад надад зүрх рүү хутгаар бүлж байгаа мэт санагаддаг. Гэсэн ч ингэж л тэр бусдад хор хүргэхгүй байж чадна шүү дээ” хэмээн Юаньхонгийн ээж 74 настай Ван Мусян ярилаа.
Гар аргаар хийсэн “шоронгийн камер“-ын хэмжээ нь уртаашаа ердөө 1,5 метр, өргөөшөө 1 метр аж. Энэ торноосоо Юаньхонг хэд хэдэн удаа мултарч гарсан тул түүний хөлд нэмэлт дөнгө зүүхээс өөр аргагүйд хүрчээ. Ван гуай ганцаараа Юаньхонгийг асардаг бөгөөд өөр дөрвөн хүү нь тус тусын амьдралыг хөөн аль эрт гэрээсээ явжээ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна