Тархины усжилтын улмаас аварга толгойтой болсон охинд мэс засал хийв


 

Тархины усжилттай бяцхан охинд Энэтхэгийн эмч мэргэжилтнүүд өчигдөр хагалгаа хийлээ. Түүнд хэвийн амьдрал бэлэглэхийн тулд эмч нар олон цаг хагалгаа хийж нааштай үр дүнд хүрлээ гэж Дейли хотын эмнэлэг мэдэгдсэн байна.

Ой 3 сартай Роона Бегум охин төрөлхийн тархины усжилттай төрсөн юм байна. Түүнд өчигдөр Дейли хотын эмнэлгийн эмч нар хагалгаа хийсэн бөгөөд одоо охин сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа аж.


Хагалгаанд оролцсон мэс засалч Сандееп Вайшя AFP-д өгсөн ярилцлагадаа “Мэс засал хийсний дараа охины биеийн байдал харьцангуй дээрдсэн. Түүнд удахгүй дахин хагалгаа хийнэ. Цуврал хэд хэдэн хагалгааны дараа охин цоо эрүүл болох боломжтой” гэв.


Роона Бегум охиныг эрүүл саруул болгохын тулд гадаадын хүмүүс хандив тусламжаа өргөсөн байна. Норвегийн оюутан Жонас Борчгревинк, Натали Крантз нар интернэтээр хандвын аян өрнүүлж, 52 мянган ам.доллар цуглуулж чаджээ.


Роона Бегум ээж, аавынхаа хамтаар Энэтхэгийн Гургаон хэмээх жижигхэн хотоос ирсэн аж. Охины ээж 24 настай Фатима Хатоон, аав 19 настай Абдуль Рехман нар орлого багатай тул охиноо эмнэлэгт үзүүлж чадалгүй маш их хугацаа алдсанаар өвчнийг улам хүндрүүлсэн байна.


Эмч нарын ярьснаар 15 сартай хүүхдүүдийн толгойны тойргийн хэмжээ 50-60 см байдаг бол Роона Бегумынх 94 см-д хүрчээ. Эмч Сандееп Вайшя “Охин мэс заслыг амжилттай давсан. Түүнд бүрэн эдгэх найдвар 100 хувь байна” гэжээ.