Зуны эхэн сард Испанийн Кастильо де Мурсия хэмээх жижигхэн хотод дөнгөж төрсөн нялхаст зориулсан ариусгалын “Эль Колачо” хэмээх ер бусын ёслолыг үйлддэг байна. Энэхүү ёслол 1620-иод оноос эхлэлтэй ба нялхасын сэтгэлийг ариусгаж, хар цагаан хэл ам, өвчин зовлон, хар муу хүчний нөлөөнөөс ангижруулна хэмээн итгэдэг аж. Ингэхдээ шар хар өнгө хосолсон ад чөтгөрийн өмсгөл, баг зүүж, гартаа ташуур эсвэл царс модон саваа бартсан хүмүүс газраар эгнүүлэн хэвтүүлсэн нярай хүүхдүүдийн дээгүүр харайдаг гэнэ. Ингэснээр өөртөө муу муухай, өвчин зовлонг шингээн авч оддог гэж үздэг ажээ. Энэхүү ёслол нь дэлхийд аюултай ёслолын тоонд багтдаг бөгөөд 400 жилийн хугацаанд хичнээн хүүхэд дээр гишгэж амь насанд нь хүрсэн нь тодорхойгүй байгаа юм.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна