Хүн бүрийн амьдралын салашгүй нэг хэсэг болох сексийн амьдралын тухай олон сонирхолтой ба танин мэдэхүйн баримтуудыг хүргэж байна.

Таныг энэ материалыг уншиж байх үед 4000 хүн дурлалцаж, 100 сая хүн бэлгийн ажил хийж байгаа.

12-19 насандаа хүн дундажаар таван минут тутамд сексийн талаар боддог.

Секс маш үр дүнтэй спортын төрөл. Нэг секс хийх үед дундажаар 200 калори шатдаг. Мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар фитнест явахын оронд секс хийх нь илүү үр дүнтэй гэжээ.
Секс зөвхөн сэтгэл санааг өргөөд зогсохгүй толгойн өвдөлтийг намдааж, цусны эргэлтийг сайжруулдаг. Сексийн үед бие махбодь окситоцин хэмээх гормон ялгаруулж, өвдөлтийг намдаадаг. Орчин үед эмчилгээнд сексийг ашиглах болжээ. Мэдээж хайртай хүнтэйгээ.

Жил бүр 10 000 америкчууд сексийн мэргэжилтэнгүүдээс зөвлөгөө авдаг. Шинэ байрлалуудыг туршиж үзэх нь эмнэлэгт очих тоог цөөрүүлдэг гэж үзжээ.

Секс нь стрессийн эсрэг шилдэг эм. Бэлгийн ажлын үед цусанд эндорфин буюу хүмүүсийн хэлдгээр "аз жаргалын гормон" маш ихээр ялгардаг.

Тогтмол бэлгийн ажил хийх нь эрүүл явах үндэс. Гэхдээ тохиолдлын харилцаанаас илүү байнгийн хамтрагчтай үед илүү их гормон ялгардаг гэнэ.

Хүн, далайн гахай хоёр л таашаал авахын төлөө сексийг байнга хийдэг ажээ. Гэхдээ энэ баримт нь эргэлзээтэй.

Ижил хүйстний харилцаа зөвхөн хүнд байдаггүй. Байгаль дээр нилээдгүй амьтдын дунд ийм харилцаа байдаг.

Сексийг хэдий чинээ их хийнэ, төдий чинээ сексийг хүсдэг болдог гэнэ. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд тод илэрдэг. Секс нь цусан дахь тестостероныг нэмэгдүүлдгээс болдог байна.

Хүмүүс 45 нас өнгөрөөд ирэхлээрээ сексийн дуршил нь буурч амьдралын чухал хэсэг нь биш болдог. Гэвч хөгширсөн ч гэсэн секс хийх хэрэгтэй гэнэ.

Хонконгод эхнэр нь нөхөрөө хуурах юм бол тэндэхийн хуулиар ямар ч эд хөрөнгөгүй салдаг гэнэ.

Харин эртний Грекэд эхнэрээ хуурсан эр нөхөрийн үсийг хусаад, бөгсөнд нь лууван чихээд улс орон даяар явуулдаг байжээ.

Хайр дурлалын роман уншдаг эмэгтэйчүүд, уншдаггүй эмэгтэйчүүдээсээ хоёр дахин ихээр сексийг боддог.

Зүрхний шигдээсээр нас барсан эрчүүдийн 85 хувь нь эхнэрээ араар нь тавьдаг байсан гэдэг судалгаа байдаг.

Дэлхий дээрх хамгийн залуу эцэг, эх бол Хятадад 1910 онд хүүхэдтэй болсон 8 настай жаал, 9 настай охин байжээ.
Энгийн хүн бүхий л амьдралынхаа хоёр долоо хоногийг үнсэлцэж өнгөрөөсөн байдаг.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ