ОХУ-ын нийслэл Москва хотын спортын “Олимпийский” цогцолборт аварга том, Мангас-машинуудын үзүүлбэр тоглолт болжээ. 3,5 метр өндөртэй, 7-8 метр урттай энэ аварга машинууд дунджаар л 4-5 тонн жинтэй. Гэсэн атлаа 10 машин эгнүүлээд тавьчихсан байхад дээгүүр нь харайж чадна гээд бод доо. Ийм машинуудтай “мөргөлдсөн” техник нь гэхэд Оросын “Запорожец”, “Порше” шүү дээ. Ер нь тэднээс юу ч үлдээгүй гэж болно доо, за яахав хавтгай төмөр л үлдсэн байх. Ийм машинууд хотын гудамжаар давхиж явбал яана гэсэн сэтгэл үзэгчдэд төрсөн нь лавтай. Мангас-машинуудын үзүүлбэр дундуур мото спортын оросын аваргууд бас мотоциклын гайхамшигт үзүүлбэр үзүүлсэн байна.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна