Энэтхэгийн хойд нутгийн нэгэн тосгон эртний “бүдүүлэг” гэмээр ёсоо одоо хүртэл хадгалсаар иржээ. Эндэхийн бүсгүйчүүд нэг гэр бүлийн хэдэн ч эртэй гэрлэж болдог гэнэ. Үүний нэг амьд жишээ нь Ражо Верма хэмээх энэ бүсгүй юм. Одоо 21 настай Верма дөрвөн жилийн өмнө Гудду хэмээх залуутай хуримаа хийсэн ч түүнээс хойш өөр дөрвөн ч эрийн хувьд эхнэр нь болоод байгаа аж. Тэд бол Гуддугийн ах дүүс бөгөөд эртний уламлал ёсоор тэд нэг эхнэртэй болохоор харилцан зөвшөөрч, одоо бүгд ижил тэгш эрхтэй нэг гэр бүлийн нөхрүүд болжээ. Верма одоо хоёр ой дөхөж яваа хүүтэй бөгөөд ах дүүсийн чухам хэнийх нь хүүхэд болохыг өөрөө ч мэдэхгүй гэнэ. Учир нь, ах дүү тав эхнэртэйгээ өдөр өдрөөр ээлжилж хонодог учир мэдэх аргагүй гэнэ. 
Ражо Верма энэ хувь тавиландаа огтхон ч эмзэглэдэггүй, харин ч бусад эхнэрийг бодвол илүү халамж, хайр хүртдэг хэмээн ярьсан байна. 19-32 насны таван нөхөртэйгөө ядруухан амьдардаг тэрээр өөрийн гэр бүлээ “аз жаргалтай, өнөр өтгөн гэр бүл” хэмээх “Sun” сонинд ярьжээ.
Энэтхэгийн эртний Махабхаратхагийн үлгэрт Панчагийн хааны гүнж Драупади ах дүү тавтай гэрлэсэн тухай гардаг нь ийм ёс эртнээс уламжилж ирснийг харуулдаг. Гэхдээ энэ ёсыг эрчүүд зонхилсон газарт илүү дагадаг байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа