Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан “Хамаг Монгол” төслийнхөө хүрээнд Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголын дуучдыг нэгтгэсэн томоохон хэмжээний тоглолтоо өнгөрөгч баасан, бямба гарагт хийсэн юм. “Нэгэн цагт цацсан шагай мэт бутарсан ч цуглан нийлэх цаг үе ирсэн байна. Тиймээс энэ төсөл нь Хамаг Монгол туургатнаараа галаа бадраах зорилготой” хэмээн ярьсан дуучин С.Жавхлан тоглолтдоо ОХУ-ын Халимаг улсын дуучин, жангарч Дима Шараев, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучдыг урьсан билээ. Их эзэн Чингисийн үр сад хэмээн омогшдог талын Монголчууд ийнхүү нэгэн үдэш үзэгчидтэйгээ хамт дуулж хуурдсан бөгөөд Монголоо гэх омогшил хэн бүхний зүрхэнд бадарсан нь лавтай биз ээ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна