Оросын холбооны улсын бүрэлдэхүүнд багтдаг Хакасид сүүлийн үед Гиви нэртэй энэ этгээд ихээхэн дуулиан тариад байна. Уг нь бол мань эр Оросын кикбоксын аварга энэ тэр мундаг зодооч эр юм байх. Гэтэл мундагаа харуулах гээд Эх орны дайны үед амь үрэгдсэн эмч, сувилагч, оюутнуудын дурсгалын хөшөөн дээр сунгалтаа харуулжээ.
Тэгээд энэ зургаа оросын Фэйсбүүк болох Вконтакте дээрх өөрийн хуудсан дээрээ оруулж.
Үүнийг харсан хүмүүс асар ихээр уурлан хилэгнэж бөөн шуугиан дэгдээжээ. Мань эр ч олны түрлэгээс айж уучлалт гуйгаад элэнц өвөө нь эх орны дайнд байлдаж байсан гэж. Гэтэл мань ер нь болдоггүй гар бололтой. Өөрийн хуудсан дээрээ архи уусан, тамхи татсан элдэв зураг энэ тэрээ тавьсан бөгөөд үүнийг харсан хүмүүс нутгийн дээрмийн бүлэглэлийн толгойлогч мөн гэж таниад бүр ч дуулиан дэгдсэн байна. Далдаакдасны гай энэ дээ.
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна