Томас Битие бол дэлхийн хэмжээнд хамгийн анх хүүхэд төрүүлсэн эрэгтэй юм.
Томас Битие бол гурван хүүхдийн аав болсон трансжендер эр. Эхнэр Нэнси нь үргүй болсны улмаас Томас үр шилжүүлэн суулгуулж, жирэмсэлсэн билээ. 38 настай Томас Битие саяхан нэгэн шоунд урилгаар оролцохдоо эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулах болсноо мэдэгджээ. Томас Билиегийн хүйсээ солиулах мэс засал амжилттай болж тэр бүрэн утгаараа эр хүн болсон билээ. Салах болсон шалтгаанаа тэрбээр “Нэнси намайг тэс өөр хүнд болсонд дасч өгөхгүй байгаа” гэж тайлбарласан байна.
Томас, Нэнси нарт бусад хосуудын л адил унаж, босох үе олон байсан ч одоогийнх шиг хэцүү нөхцөл байдалд орж байгаагүй гэнэ. Томас Битие 1974 онд Хавайд төрөхдөө эмэгтэй байсан боловч өөрийгөө цаг ямагт эрэгтэй хүн гэдгээ мэдэрдэг байжээ.
Томас 20 настайдаа тестероны эмчилгээ хийлгэсний дараа түүнд сахал ургаж, дуу хоолой нь бүдүүрч эхэлсэн аж. 2002 онд тэрбээр хөхөө тайруулж, эр хүн болсон боловч тухайн үед эхнэр нь үргүй болсон тул хүүхэд тээхийн тулд эм бэлэг эрхтэнээ хэвээр үлдээсэн юм.
Гэвч хүүхэдтэй болсноор тэдний бүх зүйл сайхан болсонгүй. Tрансжендер эр хүүхэд төрүүлснийг хүний ёсноос гадуур гэж үздэг хүмүүс тэднийг заналхийлж, сүрдүүлэх болсон аж. Олон нийтийн дарамт шахалт, үзэн ядалт тэдний гэр бүлийн харилцаанд ч бас нөлөөлж эхэлсэн гэнэ.
Хүүхдүүдээ хэн нь өсгөх цаашдаа гэр бүлээ яахаа тэд хараахан шийдэж чадахгүй байгаа гэж тэрээр хэллээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа