Дэлхийн хамгийн өндөр охин


Дэлхийн хамгийн өндөр охин бол 17 настай Элисана-да-Крус-Силва юм. Түүний өндөр 2,03 метр юм байна. Тэрээр Салинодолист амьдардаг бөгөөд 22 настай Франсинальдо-да-Сильва хэмээх залуутай үерхдэг гэнэ. Харин түүний найз залуугийн өндөр нь 1,63 метр аж. Элисана-да-Крус-Силва нь өнчин тархины хавдартай байсан учраас ийнхүү хэт өндөр болсон байна. Эмч нар түүний хавдрыг авч чадсан бөгөөд 17 насандаа тэрээр ямар ч сагсан бөмбөгчнөөс дутахааргүй өндөртэй болжээ.