“Perrier-Jouët” оргилуун дарсыг үйлдвэрлэгчээс “Cimon Art”-тай хамтран “Swarovski” брэндийн шигтгээгээр чимэглэсэн сав, лонх бүхий оргилуун дарс үйлдвэрлэжээ. Энэхүү “Perrier-Jouët” оргилуун дарсны гаднах хайрцаг дээр “teddy” баавгайг шаргал өнгийн болор шигтгээгээр, жижиг галт тэрэгний толгойг улаан өнгийн болроор шигтгэж, цэцгийн хээг болороор урлаж, олон тооны шигтгээ суулгасан байна. Мөн дээрхийн адил оргилуун дарсны гурван литрийн лонхон дээр цэцгийн хээг болроор чимэглэж, шар өнгийн гоёмсог шигтгээнүүдийг суулгаж өгчээ. Энэхүү гоёмсог савалгаатай оргилуун дарсыг Чехийн модель Петра Немцовагийн “Happy Hearts” санд зориулсан “Celebrate Your Status” галагийн үеэр АНУ-ын Нью-Йорк хотноо дуудлагаар худалдах гэнэ. Дуудлага худалдаанд үүнээс гадна маш олон тооны хүүхдийн тоглоомууд багтжээ.
Насанд хүрээгүй хүүхэд тээврийн хэрэгсэл жолоодсон 24 хэрэгт 6 хүн нас барж, 21 хүн гэмтжээ
Монгол Финландын боловсролын сайд нар хамтын ажиллагааны 5 баримт бичиг байгууллаа
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб албан ёсоор угтаж авлаа
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ