Нүцгэн эрчүүд ирэх оны хуанлид залрав


Оксфордын их сургуулийн регбийн клубийн нүцгэн залуустай ирэх оны хуанли бэлэн болжээ. Өнгөрсөн сарын сүүлчээр зураг авалт нь дууссан гэж зохион байгуулагчид ярьсан байна.

Энэхүү хуанлиг Их Британийн Түрүү булчирхайн өвчлөлийн эсрэг нийгэмлэгийнхэн гаргасан. Олсон орлогыг эрчүүдийн эрүүл мэнд, тэр дундаа түрүү булчирхайн өвчнийг судлахад зориулах юм байна.


Тус байгууллагын төлөөлөгч “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа “Сайхан залуусыг харахын сацуу эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад хөрөнгө оруулна гэсэн үг. Мөн бид оюутан залууст түрүү булчирхайны өвчний талаар дэлгэрэнгүй ойлголт өгч байгаа” гэв.


Барууны эрүүл мэндийн байгууллагууд өвчний тухай хүмүүст өргөн мэдлэг өгөхийн тулд зурагт хуудас хэвлэхээс гадна нүцгэн зурагтай хуанлиг худалдаанд гаргах болжээ. Мөн “Facebook”, “Twitter” гэх мэт олон нийтийн сайтуудаар сурталчилгаагаа явуулах нь ихэссэн байна.