Гейша хүмүүс бол Японы соёлын нэгээхэн чухал хэсэг мөн билээ. Харамсалтай нь энэхүү мэргэжил бага багаар нэр хүндээ алдаж байна. 100 жилийн өмнө Гейшагийн тоо 80000 хүрж байсан бол, одоо 1000 орчим л болсон аж. Хотын гудамжинд тэдэнтэй таарах нь ховор тохиолдол бөгөөд ихэнхидээ баячуудын дүүрэг, томоохон амралтын газар л таарна. Хамгийн анх Гейшагаар эрчүүд ажилдаг байсан гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй бөгөөд хөгжөөн баясгагчид байсан байна. Анхны Гейша эмэгтэй Касен байжээ. Харин 26 настай Эйтаро нь Гейшагийн ажил хийж буй цорын ганц эрэгтэй юм байна. Түүний ээж Гейша байсан бөгөөд эхийгээ нас барсны дараа Эйтаро болон түүний эгч Майка нар “окия” буюу “Гейша байрны” эзэн болсон ажээ. Энэхүү байр нь Токиогийн Омори дүүрэгт байдаг байна. Эйтаро болон түүний хамтран ажиллагчид болох 6 эмэгтэй үйлчлүүлэгчдийнхээ дунд нэлээд нэр хүнд сайтай аж.
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Блэкрок Фма" Компанитай санамж бичиг байгууллаа
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсэн 3 удаагийн тохиолдол бүртгэгджээ
Сэлбэ хотын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
“Улаанбаатар Трам” төслийг ачаалал өндөртэй 2 чиглэлд төлөвлөн, бэлтгэл ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна