Нью-Йорк хотын 42 дугаар гудамжинд нэгэн хөл нүцгэн орон гэргүй хүнийг гуталтай болгосон цагдаа интернэт хэрэглэгчдэд дэндүү таалагджээ. Офицер Лоуренс Депримогийн гэрэл зургийг Аризона мужийн нэгэн аялагч эмэгтэй 11 дүгээр сарын 14-ний өдөр гар утсандаа буулгаж авсан бөгөөд уржигдар Facebook дэх Нью-Йорк хотын цагдаагийн газрын албан ёсны хуудсан дээр байрштал хэдхэн цагийн дотор 20 мянга орчим сэтгэгдэл бичигдэж, 300 гаруй мянган like-тай болжээ. Тэгвэл тэрхүү сайт нь өөрөө ердөө 98 мянга орчим like-тай байдаг аж. Аялагч Жэннифер Фостер өөрөө ч цагдаагийн алба хаагч бөгөөд Нью-Йорк хотоор зугаалж явахдаа дээрх зургийг санаандгүй авчихжээ. Гэртээ очоод тэрээр Нью-Йоркийн цагдаагийн газар руу уг зургийг цахим шуудангаар илгээсэн байна. Тэрээр Facebook-ийг ашигладаггүй бөгөөд түүний авсан гэрэл зураг ийм их алдаршина гэж бодоогүй гэдгээ өгүүлэв.
Гэрэл зургийг хүлээж аваад цагдаа нар чухам хэн болохыг нь шууд таниагүй гэнэ. Нарийвчлан судлаад түүнийг офицер Лоуренс Депримо гэдгийг тогтоожээ. Түүнтэй холбоо бариад сэтгүүлчид нэгэн орон гэргүй хүнд тусласан гэдгийг нь мэдэж авав. Мань эр эргүүл хийж явахдаа нэгэн хөл нүцгэн хүнийг хараад очиж уулзсан байна. Тэр өдөр их хүйтэн байсан бөгөөд цагдаа эр өөрөө хоёр давхар оймстой байсан ч даарч байсан аж. Тэрбээр орон гэргүй эрд туслахаар шийдэн түүнээс хөлний хэмжээг нь асуугаад ойролцоохь гутлын дэлгүүр рүү явжээ.
Тэнд түүнд хос гутал хямдралтай үнээр өгсөн байна. Гутлыг 75 доллараар авчээ. Депримо зарим нэг хүмүүс хэцүүхэн амьдарч байгааг байнга санаж явах үүднээс дэлгүүрийн тасалбарыг хадгалсан гэнэ. Буцаж очоод хөл нүцгэн эрийн дэргэд явган суугаад гутлыг өмсүүлсэн аж. Баярласан эр шууд босоод цааш явжээ. Сэтгүүлчид тэр орон гэргүй нөхрийг олж чадаагүй байна.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав