Хаа ч явсан өмссөн хувцас, биеэ авч явах байдлаараа олны анхаарлыг татах болсон Отгонбилэг агсаны бэр Э.Туул зүгээр нэг хувцасны гол баян айлын эхнэр биш бололтой.
Парис Хилтонтой шоудаж паттиддаг хэмээн удаа дараа бичигдэж байсан энэхүү хатагтай дотроо жинхэнэ хүмүүнлэг бүсгүй бололтой. Э.Туул нэн ядуу өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьдралыг өөрийн судалгааны багтай хамтран гэр хорооллын айлуудаар явж ядууралтай хэрхэн яаж тэмцэх талаар судалгаа хийж “Э.Туулын ядуурлын эсрэг сан”-гаа байгуулсан байна. Судалгааны багтаа хүч нэмэхээр гадны туршлагатай баг авчирч байгаа сурагтай. Түүнээс гадна энэ жил хүмүүнлэгийн сангийнх нь гол ажил нь гэр хороололын ядуу айлуудын хүүхдүүд хүмүүжэх 5 цэцэрлэг барьж өгөн үйл ажиллагааг нь санхүүжүүлэх талаараа Facebook дээрээ бичсэн байна лээ. Хөрөнгөлөг мөнгөлөг нөхрүүдийнхөө нөмөр нөөлөгт чимээгүй амьдардаг эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болж байгаа түүнийг дагах, дэмжих бүсгүйчүүд олширсон бололтой.
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
Ц.Гарамжав: Насаараа татвараа шударгаар төлсөн хүмүүс эцэст нь өртэй амьдарч байна
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
2026 оны “Оюутан цэрэг”-ийн бүртгэл өнөөдөр дуусна
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувиар өслөө
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
3 настай хүүхдээ хөнөөсөн хойд эцгийн шүүх хуралд хүүхдийн ээж хүндэтгэх шалтгаангүйгээр оролцсонгүй