Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн зуслангийн задгайд 30x12 хэмжээтэй баригдаж байгаа хоёр давхар барилгын карказан дээр нийт 14 ажилтан ажиллаж байжээ. Тэднээс таван ажилтан дарагдсан бөгөөд дөрвөн хүн амьд гарч, нэг ажилтныг гаргаж авахаар аврах багийнхан дөрван цаг гаруй хайсны эцэст олсон боловч уг ажилтан хэдийнэ амьсгал хураасан байжээ. .Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн аврах отряд, Шуурхай бүлэг-105, Хан-Уул дүүргийн 14 дүгээр ангиас нийт 69 албан хаагч 12 автомашин техник хэрэгсэлтэйгээр ослын үед ажиллажээ. Энэ мэт ослууд сүүлийн үед гарах болсон нь иргэдийн сэтгэлийг түгшээж байгаа төдийгүй тухайн барилгын компанийхан стандартын шаардлага хангасан барилга барихыг хатуу анхааруулсан хэрэг гарлаа. Түүнчлэн эрсдэлтэй нөхцөлд ажилладаг ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах тал дээр удирдлагууд нь хэрхэн анхаарч байгаа нь харагдаж байгаа юм. Дэндүү харамсалтай хэрэг.
Сурвалжилсан: Б.Анчиймаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа