ТОДРУУЛГА: А.Ганхуягт гурван жилийн хорих ял оногдуулж, одоо хорих байгууллагад ялаа эдэлж байгаа. Өнөөдөр шүүх залилах гэмт хэрэгт торгох ял оноосон

Moderator
47 минутын өмнө

"Ногоон автобусны хэрэг"-ийн залилах гэмт хэрэгт "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нарт торгох ял оноосон талаар бид мэдээлсэн.

Харин цахим сүлжээнд "Ногоон автобусны гэх хэргийг дахин хэлэлцэж, А.Ганхуягт 40 сая төгрөгийн торгох ял оногдууллаа” гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл уг хэргийн талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад "Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарт холбогдох авлига, залилах хэргийг өмнө нь шүүхээр хянан хэлэлцэж, А.Ганхуягт холбогдох авлигын гэмт хэрэгт 3 жилийн хорих ял оногдуулж, одоо хорих байгууллагад ялаа эдэлж байгаа. Харин шүүх залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт прокурор эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүх эсэргүүцлийг хүлээн авсанаар өнөөдөр залилах гэмт хэргийг хэлэлцэж, прокуророос хорих ял оногдуулах санал гаргасныг шүүхээс торгох ял оногдуулсан" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна