Оргил ачаалал гэдэг нь оройн 17:00–22:00 цагийн хооронд нийт айл өрх, албан байгууллагууд ажлаасаа тарж ирээд зурагт, гэрэл, плитка, халаагуур зэрэг цахилгаан хэрэгслүүдээ нэгэн зэрэг залгаснаар эрчим хүчний систем дээд цэгтээ тулж ачаалах үеийг хэлдэг. Өвлийн улирал эхэлж, хүйтний эрч чангарахтай зэрэгцэн энэхүү оргил ачаалал огцом өсөж, системд хүндрэл учруулах эрсдэл үүсдэг.
Тиймээс эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах, иргэдэд эрчим хүчний зохистой хэрэглээний дадал хэвшил олгох зорилготой "Тогоо амраая" аян эрчим хүчний салбарын 18000 нийт инженер техникийн ажилтнаас уриалж байгаа юм.
Оргил ачааллын үед айл өрх бүр ердөө 1–2 цахилгаан хэрэгслээ унтрааж, хэрэглээгээ бусад цаг руу шилжүүлж хэвших нь системд үүсэх хэт ачааллаас сэргийлж, бүхэл бүтэн нэг цахилгаан станцын ачааллыг хөнгөлөх хэмжээний бодит дэмжлэг болдог.
"Тогоо амраая" аянд нэгдэх энгийн 3 алхам
Хүлээж болох хэрэглээг хойшлуулах:Угаалгын машин, аяга таваг угаагч, индүү, тоос сорогч зэрэг өндөр хүчин чадалтай цахилгаан хэрэгслүүдийг17- 22:00 цагаас бусад цагт хэрэглэх
Илүүдэл гэрэл, залгуурыг салга:Хүн байхгүй өрөөний гэрлийг унтрааж, ашиглаагүй цахилгаан хэрэгсэл болон цэнэглэгчийг залгуураас нь салгах.
Албан байгууллагууд хариуцлагатай байх:Ажлын цаг дуусахад (17:00 цагт) компьютер, принтер, оффисын гэрэлтүүлэг болон гаднах гэрэлтдэг хаягаа унтрааж хэвших.
Оргил ачааллын бус буюу шөнийн цагаар хэрэглээгээ шилжүүлснээр зөвхөн эрчим хүчний системийг эрсдэлээс хамгаалаад зогсохгүй, шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж өрхийн санхүүдээ бодит хэмнэлт хийх давхар ач холбогдолтой юм.
Нийслэлчүүд та бүхнээс өдөр бүр оройн 17:00–22:00 цагийн хооронд "Тогоо амраая" уриалгад нэгдэхийг урьж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оргил ачааллыг хамтдаа давж, "Тогоо амраая" аянд нэгдэхийг уриалж байна
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1978 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгт 236 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Дархан-Уул аймаг тэргүүлжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлөх асуудлыг өнөөдөр 14.00 цагаас эцэслэнэ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна