Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1978 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Moderator
1 цаг 14 минутын өмнө

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нийт 1978 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн шинжтэй 633, гэмт хэргийн шинжтэй 124 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс залилангийн 22, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 64, хулгайн 18 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 96 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 зөрчлийг илрүүлж, Цагдаагийн алба хаагчид 3 хэргийг шуурхай илрүүлж, 122 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна