Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг өнөөдөр танилцуулсан юм. Уг судалгааны ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг анх удаа тэргүүлсэн. Тэгвэл судалгаагаар хамгийн бага оноо авсан таван аймгаар Булган, Говь-Алтай, Завхан, Дундговь аймаг оржээ.
Өмнөх цогц судалгааг 2023 онд хийсэн бөгөөд тус судалгаатай харьцуулахад аймгуудын өрсөлдөх чадвар илт буурсан байна.
Гурван жилийн өмнө аймгуудын өрсөлдөх чадварын дундаж 66.6 байсан бол энэ удаад 61.5 болов. Тухайлбал эдийн засгийн тамир, тэнхээгээр 51.1 хувьтай гарсан нь өмнөх судалгаанаас 11.4 хувиар буурсан үзүүлэлт. Мөн бизнесийн үр ашиг өмнөх судалгаагаар 70.4 хувь байсан бол энэ жил 60.3 хувь болсныг судлаачид онцоллоо.
Аймаг тус бүрээс өөрчлөлтийг харьцуулахад таван аймгийнх өссөн бол үлдсэн 16 аймгийн оноо буурсан үзүүлэлттэй. Дундговь, Завхан, Дархан-Уул, Говь-Алтай, Архангай аймгийн дундаж оноо өссөн. Харин хамгийн их буурсан үзүүлэлттэй аймгаар Хэнтий тодорчээ.
Аймгуудын өрсөлдөх чадварыг үндсэн дөрвөн бүлэгт хувааснаас Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, засаглалын үр ашгаар Дорноговь, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, дэд бүтцээр Орхон аймаг тэргүүлсэн байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оргил ачааллыг хамтдаа давж, "Тогоо амраая" аянд нэгдэхийг уриалж байна
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1978 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлэх үзлэгт 236 мянга гаруй хүүхэд хамрагдаад байна
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Дархан-Уул аймаг тэргүүлжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлөх асуудлыг өнөөдөр 14.00 цагаас эцэслэнэ
Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна