Цагдаагийн байгууллагад 2028 гомдол, мэдээлэл бүртгэгджээ

Moderator
22 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад 2026 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр нийт 2028 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс 718 зөрчил, гэмт хэргийн шинжтэй 127 тохиолдол бүртгэгдэж, шуурхай илрүүлсэн гэмт хэрэг гурав, нөхөн илрүүлсэн гэмт хэрэг 35 байжээ.

Мөн дээрх хугацаанд залилах гэмт хэрэг  9, хүний биед халдах, гэр бүлийн хүчирхийлэл  87, хулгайлах гэмт хэрэг 23, эрүүлжүүлсэн 102, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  77 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна