2026 оны аравдугаар сарын 23-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 24-26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна.
Хур тунадас:Аравдугаар сарын 24, 25-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд нутгийн баруун хойд хэсгээр, 29-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 30, 31-нд нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:Аравдугаар сарын 24-27-нд говь, талын нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд ихэнх нутгаар, 30, 31-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас:Аравдугаар сарын 26-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи:Ихэнх хугацаанд их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур:Шөнөдөө Яармаг-Сонгиноны орчмоор 14-19 хэм, бусад хэсгээр 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2228 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Замын нөхцөлд хурдаа тохируулан, шаардлага хангасан өвлийн улирлын дугуйг ашиглана уу
Сэтгэгдэл бичигдээгүй байна